MACSS Logo
Image
Image
Image
Image
Image

MACSS MediaVerifier

Дижитал орчинд түгж буй худал ташаа мэдээллийг илрүүлэх, танихад туслах зорилгоор бүтээгдсэн хиймэл оюун ухаанд суурилсан платформ.

Fact Check

Аливаа мэдээллийг www.mfcc.mn болон www.factcheck.mn эх сурвалжуудад батлагдсан эсэхийг үнэлэхэд зориулагдсан. Энэхүү хэрэгсэл нь тухайн мэдээллийг Монголын баримт шалгах байгууллагууд үнэн зөв, бодит эсэхэд үнэлгээ хийсэн эсэхийг шалгах зорилготой юм. Хэрэв тухайн мэдээлэл нь тухайн байгууллагуудад батлагдсан бол хэрэглэгчид мэдээллийн сангаас тухайн баримт батлагдсан талаар үр дүнг хүргэнэ. Хэрэв батлагдаагүй бол батлагдаагүй тухай үр дүнг хэрэглэгчид өгдөг. Хэрэв та аливаа мэдээллийг шалгах хүсэлтэй бол тухайн мэдээллийн агуулга текст эсвэл линкийг оруулна уу.

Image

News Check

Мэдээллийн агуулга болон гарчигт дүн шинжилгээ хийхэд зориулагдсан. Энэхүү хэрэгсэл нь Монголын мэдээллийн цахим эх сурвалжуудад нийтлэгдсэн мэдээ мэдээлэллүүдийг хурдан, ойлгомжтой байдлаар тоймлон, өрөөсгөл байдал, нэг талыг баримталсан байдлуудад дүн шинжилгээ хийх зорилготой юм. Энэхүү дүн шинжилгээ нь хиймэл оюун ухаанд суурилсан бөгөөд хиймэл оюун ухааны дэвшилтэт загваруудыг ашиглан хэрэглэгчдэд аливаа мэдээллийн өнгө аяс, нэг талыг баримталсан байдлыг ойлгоход тусалж тухайн мэдээллийг илүү нухацтай харах боломжийг олгодог. Та аливаа мэдээллийг шалгахыг хүсвэл тухайн мэдээллийн гарчиг эсвэл веб холбоосыг оруулна уу.

Image

URL Check

URL линк буюу веб холбоос шалгах хэрэгсэл нь аливаа веб холбоосд үнэлгээ хийх зориулалттай. Энэхүү хэрэгсэл нь мэдээллийн веб холбоос нь сэжигтэй эсэхийг шалгах зорилготой юм. Хэрэв веб холбоос нь сэжигтэй үнэлэгдсэн бол тухайн хуудсанд үзүүлж буй контент нь бодит бус байх магадлал өндөр юм. Хуурамч веб холбоос найдвартай эх сурвалж биш бөгөөд домэйний аюулгүй байдал хангаагүй, зохих гэрчилгээгүй, хэрэглэгчийн мэдээллийг хулгайлж болзошгүй олон хуурамч дотоод холбооснууд агуулсан гэсэн үг юм. Та аливаа вэб холбоосыг шалгах хүсэлтэй бол тухайн URL линк буюу веб холбоосыг оруулна уу. Жишээ нь: www.example.com

Image

Төслийн хамтрагчид